Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Төрийн бус байгууллагын тухай хууль 9 дүгээр зүйл. Төрөөс төрийн бус байгууллагатай харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-01-31
Мөрдөж эхэлсэн
1997-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Төрөөс төрийн бус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаална.

2.Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна.

3.Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болно.

4.Төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон төрийн болон албаны нууцад үл хамаарах мэдээлэл төрийн бус байгууллагад нээлттэй байна.

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саналыг нь үндэслэн төрийн бус байгууллагыг оролцуулж болно.

6.Төрийн бус байгууллага төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Архидан согтуурахтай тэмцэх,архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх талаархи төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол-данийн хамтарсан "Монгол дахь чөлөөт хэвлэл" төслийг дуусгавар болгох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Нягтлан бодох бүртгэл, хяналтын чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Олон улсын монголч эрдэмтдийн iх их хурал хуралдуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Олон улсын монголч эрдэмтдийн их хурал хуралдуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Олон улсын монголч эрдэмтдийн ээлжит үш их хурлыг хуралдуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.