Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Төрийн бус байгууллагын тухай хууль 8 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг албадан татан буулгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-01-31
Мөрдөж эхэлсэн
1997-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Төрийн бус байгууллагыг дор дурдсан үндэслэлээр шүүх албадан татан буулгана:

1/дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан;

2/хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн.

2.Шүүхийн шийдвэрээр албадан татан буугдсан төрийн бус байгууллагын эд хөрөнгийн асуудлыг энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.