Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн бус байгууллагад тавих ерөнхий шаардлага

Төрийн бус байгууллагын тухай хууль 13 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн шийдвэр гаргах журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-01-31
Мөрдөж эхэлсэн
1997-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Удирдах зөвлөлийн гишүүд /цаашид "гишүүн" гэх/ аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.

2.Удирдах зөвлөл нь хүний хувийн мэдээллийг хаалттай, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.