Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн бус байгууллагад тавих ерөнхий шаардлага

Төрийн бус байгууллагын тухай хууль 11 дүгээр зүйл. Төрийн бус байгууллагын удирдах байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-01-31
Мөрдөж эхэлсэн
1997-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

2/төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах;

3/байгууллагын жилийн төсөв батлах;

4/гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;

5/төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох;

6/төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах;

7/дүрэмд заасан бусад бүрэн эрх.

2.Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна.

3.Удирдах зөвлөл нь таваас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.

4.Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.