Jury

Долдугаар бүлэг. Эрүүл мэндийн үйлчилгээ, хяналт

Эрүүл мэндийн тухай хууль 32 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагын тусгай эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-05-05
Мөрдөж эхэлсэн
2011-05-05
Эх сурвалжаас татсан
2026-11-18

32.1.Эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, эсхүл тухайн жирэмслэлт эх, ургийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд жирэмсэн эх, шаардлагатай гэж үзвэл түүний нөхөр буюу гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс бичгээр зөвшөөрөл авч, их эмч нарын хамтын шийдвэрээр жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалж болно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

32.2.Үр хөндөх ажилбарыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 14.2.2, 14.2.3-т заасан тусгай зөвшөөрөл бүхий магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эх барих, эмэгтэйчүүдийн их эмч гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

32.3.Үр хөндөх ажилбар гүйцэтгэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

32.4.Нийгэмд аюул учруулж болзошгүй зарим өвчтэй хүмүүсийг захиргааны журмаар албадан эмчлэх асуудлыг хуулиар зохицуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль

    Заалт3.1.26.1.3

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Үр хөндөлтийг зохицуулах журмыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.