Jury

Долдугаар бүлэг. Эрүүл мэндийн үйлчилгээ, хяналт

Эрүүл мэндийн тухай хууль 37 дугаар зүйл. Оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх шинэ аргыг турших, бүртгэх, нэвтрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-05-05
Мөрдөж эхэлсэн
2011-05-05
Эх сурвалжаас татсан
2026-11-18

37.1.Анагаах ухааны салбарт оношлогоо, эмчилгээний шинэ арга турших, нэвтрүүлэх, бүртгэх, баталгаажуулах, мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

37.2.Өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга, технологийг эмнэл зүйн туршилт явуулсны дараа эмнэлгийн практикт хэрэглэнэ.

37.3.Эмнэл зүйн туршилт явуулах, судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, цусан бүтээгдэхүүн, биологийн шингэн, эд, эрхтэн авах, хэрэглэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

37.4.Оношилгоо, эмчилгээний зориулалтаар шинээр гарч байгаа болон био технологи, нано технологи, инновацийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд судалгаа, шинжилгээ явуулах, турших, баталгаажуулах, бүртгэх, мэдээлэх, тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах журмыг эрүүл мэндийн болон шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Цусны донорын тухай хууль

    Заалт17.5

  4. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2018 оны АLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.