Jury

Хоёрдугаар бүлэг. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль 3 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

3.1.Хөдөлмөрийн чадвараа түр алдахын өмнөх дараалсан гурав ба түүнээс дээш сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн дараах даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй:

3.1.1.ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч;

3.1.2.хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 32.1-д заасан үндэслэлээр үр хөндүүлсэн даатгуулагч эх.

3.2.Даатгуулагч энэ хуулийн 5.2, 5.3, 5.4-т заасан хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд дараалсан гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх дахин үүснэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.