Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль нь 2023-07-07-нд батлагдсан, 19 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-12
Албан ёсны нэр
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

19 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж

1 зүйл
  1. 8 дугаар зүйлНас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох нөхцөл, хэмжээ

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох, ажлын байрыг тогтвортой хадгалсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж, хөнгөлөлт, шимтгэлийн төлбөр

2.1.Тэтгэмжийн даатгалын сангаас дараах тэтгэмж, шимтгэлийн төлбөр, хөнгөлөлтийг олгоно:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.1.1.хөдөлмөрийн чадвар түр алдсаны;

2.1.2.жирэмсний болон амаржсаны;

2.1.3.нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох;

2.1.4.гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа сайн дураар даатгуулагч эхийн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн төлбөр.

2.1.5.ажилгүйдлийн тэтгэмж;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.1.6.шимтгэлийн хөнгөлөлт.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.2.Ажилгүйдлийн даатгалын сангаас дараах тэтгэмж, хөнгөлөлтийг олгоно:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2.2.1.ажилгүйдлийн тэтгэмж;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2.2.2.шимтгэлийн хөнгөлөлт.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх

3.1.Хөдөлмөрийн чадвараа түр алдахын өмнөх дараалсан гурав ба түүнээс дээш сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн дараах даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй:

3.1.1.ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч;

3.1.2.хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 32.1-д заасан үндэслэлээр үр хөндүүлсэн даатгуулагч эх.

3.2.Даатгуулагч энэ хуулийн 5.2, 5.3, 5.4-т заасан хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд дараалсан гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх дахин үүснэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.