Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Технологи дамжуулах тухай хууль 6 дугаар зүйл. Технологи дамжуулах талаархи технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-07
Мөрдөж эхэлсэн
1998-06-15
Эх сурвалжаас татсан
2026-11-19

6.1.Технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь технологи дамжуулахтай холбогдсон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.технологи дамжуулах хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих, технологи дамжуулах үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлоготой нийцүүлэн зохицуулах;

6.1.2.технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран эрх олгох, холбогдох дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.1.3.технологи дамжуулахтай холбогдох мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

6.1.4.тэргүүний технологи нэвтрүүлэх асуудлаар хол­богдох байгууллагуудтай хамтран төсөл зарлаж шалгаруу­лах, тэргүүний технологи ашиглах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, санаачилгыг дэмжих;

6.1.5.технологи эзэмшигчийн эрхийг хамгаалах асуудлыг зохицуулах;

6.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.