Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Технологи дамжуулах тухай хууль 4 дүгээр зүйл. Технологи дамжуулах үйл ажиллагааны зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-07
Мөрдөж эхэлсэн
1998-06-15
Эх сурвалжаас татсан
2026-11-19

4.1.Технологи дамжуулах үйл ажиллагаанд дараахь зарчим баримтална:

4.1.1.технологи дамжуулах үйл ажиллагаа нь шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогод нийцсэн байх;

4.1.2.технологи дамжуулах үйл ажиллагаанд төрийн зохицуулалт, чөлөөт өрсөлдөөнийг хослуулах;

4.1.3.дамжуулах технологи нь байгаль орчин, хүний эрүүл мэнд, мал, амьтанд сөрөг нөлөөгүй байх;

4.1.4.техник, технологийн сүүлийн үеийн ололтыг ашиг­­лахад чиглэгдсэн байх;

4.1.5.эдийн засгийн хөшүүргээр технологи дамжуулах үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх;

4.1.6.технологи дамжуулах үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага чөлөөтэй оролцох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.