Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Технологи дамжуулах тухай хууль 5 дугаар зүйл. Технологи дамжуулах талаархи Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-07
Мөрдөж эхэлсэн
1998-06-15
Эх сурвалжаас татсан
2026-11-19

5.1.Технологи дамжуулах талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.технологи дамжуулах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.1.2.төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын тех­нологийн шинэчлэлийг эдийн засгийн баталгаагаар хангах;

5.1.3.технологи дамжуулах үйл ажиллагаанд оролцогчид үзүүлэх урамшуулалт, хөнгөлөлт, тэдгээрийн хэлбэр, хэмжээг тогтоох;

5.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.