Энэ хуулийн зорилт нь технологи дамжуулах үйл ажиллагааны зарчим, технологийн түвшний үнэлгээ хийх, технологи дамжуулах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлж, технологи дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Технологи дамжуулах тухай хууль
Технологи дамжуулах тухай хууль нь 1998-05-07-нд батлагдсан, 18 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2015-12-04.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1998-05-07
- Мөрдөж эхэлсэн
- 1998-06-15
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-19
- Албан ёсны нэр
- ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ
Агуулга
18 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлТехнологи дамжуулах тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн нэр томъёо
- 4 дүгээр зүйлТехнологи дамжуулах үйл ажиллагааны зарчим
- 5 дугаар зүйлТехнологи дамжуулах талаархи Засгийн газрын бүрэн эрх
- 6 дугаар зүйлТехнологи дамжуулах талаархи технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
Хоёрдугаар бүлэг Технологийн түвшний үнэлгээ
1 зүйлГуравдугаар бүлэг Технологи дамжуулах
8 зүйл- 8 дугаар зүйлДамжуулах технологид хамаарах зүйл
- 9 дүгээр зүйлДамжуулах технологид тавих шаардлага
- 10 дугаар зүйлДамжуулахыг хориглох технологи
- 11 дүгээр зүйлТехнологи дамжуулах үйл ажиллагаанд оролцогчийн эрх
- 12 дугаар зүйлТехнологи дамжуулах гэрээ
- 13 дугаар зүйлТехнологи дамжуулах гэрээнд хязгаарлалт тавихыг хориглох
- 14 дүгээр зүйлТехнологи дамжуулах гэрээг бүртгүүлэх
- 15 дугаар зүйлЛицензийн төлбөр
Дөрөвдүгээр бүлэг Бусад зүйл
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Технологи дамжуулах тухай хууль тогтоомж
2.1.Технологи дамжуулах тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1 Патентын тухай хууль2 болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.технологи гэж оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг;
3.1.2.технологи дамжуулах гэж технологи эзэмшигч өөрийн технологийг ашиглах эрхийг бусад иргэн, хуулийн этгээдэд гэрээний үндсэн дээр шилжүүлэх үйл ажиллагааны цогцолборыг;
3.1.3.технологийн горим гэж хүний тодорхой зорилго бүхий үйл ажиллагааг зохицуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон физик, хими, биологийн үйл явц болон хүний үйл ажиллагаанд суурилсан үйлдлүүдийн цогцолборыг;
3.1.4."ноу-хау" гэж үйлдвэрлэл, удирдлага, худалдаа, санхүүгийн үнэ цэнэ бүхий бөгөөд хуулиар эрхийн хамгаалалт хийгдээгүй, нууцлагдсан, эзэмшиж ашиглахад тодорхой мэргэшил шаардагдах аливаа мэдлэг, туршлагыг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.