Jury

Гуравдугаар бүлэг. Технологи дамжуулах

Технологи дамжуулах тухай хууль 13 дугаар зүйл. Технологи дамжуулах гэрээнд хязгаарлалт тавихыг хориглох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-07
Мөрдөж эхэлсэн
1998-06-15
Эх сурвалжаас татсан
2026-11-19

13.1.Талууд технологи дамжуулах гэрээ байгуулахдаа дараахь харилцааны талаар хязгаарлалт харилцан тавихыг хориглоно:

13.1.1.технологийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдэд экспортлох;

13.1.2.бүтээгдэхүүний тоо хэмжээг тогтоох, үйлдвэрлэлийн технологийг өөрчлөх;

13.1.3.гуравдагч орноос өрсөлдөх чадвартай тэргүүний технологи авах;

13.1.4.технологи дамжуулагч тал үүргээ биелүүлэх боломж­гүй болсон нь батлагдсан нөхцөлд бусад байгууллагаас материал, түүхий эд, тоног төхөө­рөмж, хагас боловс­руулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах;

13.1.5.гэрээнд тусгайлан заагаагүй бол гэрээний хугацаа дууссаны дараа технологийг чөлөөтэй ашиглах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.