Jury

Тавдугаар бүлэг. Төрийн гүйцэтгэх байгууллагын статистикийн үйл ажиллагааны талаархи бүрэн эрх

Статистикийн тухай хууль 21 дүгээр зүйл. Баг, хорооны Засаг даргын статистикийн мэдээллийн талаархи бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-06-05
Мөрдөж эхэлсэн
1997-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-16

Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/хүн ам, өрхийн бүртгэл хөтлөх;

2/хүн амын амьжиргааны түвшингийн судалгаа хийх;

3/мал, тэжээвэр амьтад, гэрийн тэжээвэр амьтад эд хөрөнгийн тооллого, бүртгэл явуулах:
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4/газар нутаг, эдэлбэр газрын тооллого, бүртгэл явуулах;

5/үйлдвэрлэл, үйлчилгээний талаар мэдээлэл, судалгаа авах, гаргах;

6/зохих чиглэлийн дагуу явуулах тооллого, түүвэр судалгааг зохион байгуулж явуулах;

7/албан ёсны статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд зохих дээд шатны Засаг даргад гаргаж өгөх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль

    Заалт27.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.