Jury

Тавдугаар бүлэг. Төрийн гүйцэтгэх байгууллагын статистикийн үйл ажиллагааны талаархи бүрэн эрх

Статистикийн тухай хууль 17 дугаар зүйл. Албан ёсны статистикийн үйл ажиллагааны талаархи Засгийн газрын бүрэн эрх.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-06-05
Мөрдөж эхэлсэн
1997-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-16

Албан ёсны статистикийн үйл ажиллагааны талаар Засгийн газар дараахь бүрэн эрх эдэлнэ:

1/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан тооллого явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч, албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын статистикийн талаархи бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах;

2/Засгийн газар, түүний байгууллагуудын мэдээллийн хэрэгцээг албан ёсны статистикийн мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэлтэд тусгаж, дүнг үнэ төлбөргүй гаргуулан авах;

3/статистикийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах арга хэмжээ авах;

4/албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд олон улсын байгууллага, гадаад орнуудын төсөл хэрэгжүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.