Jury

Тавдугаар бүлэг. Төрийн гүйцэтгэх байгууллагын статистикийн үйл ажиллагааны талаархи бүрэн эрх

Статистикийн тухай хууль 18 дугаар зүйл. Яам, Монголбанк, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг даргын статистикийн мэдээллийн талаархи нийтлэг бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-06-05
Мөрдөж эхэлсэн
1997-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-16

/Энэ зүйлийн гарчигт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга статистикийн мэдээллийн талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/албан ёсны статистик мэдээллийн үнэн зөв байдалд тогтмол шалгалт хийж, түүний бодит байдлыг хангах;

2/статистикийн мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд газар дээр нь очиж гаргуулан авах, гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;

3/мэдээлэл, судалгааны дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэх;

4/статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос баталж, зөвшөөрсөн маягтаар мэдээлэгчээс гаргуулан авах.

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.