Jury

Хоёрдугаар бүлэг. Статистикийн мэдээллийн тогтолцоо

Статистикийн тухай хууль 7 дугаар зүйл. Тооллого, судалгаа явуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-06-05
Мөрдөж эхэлсэн
1997-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-16

1.Үндэсний статистикийн хороо дараахь тооллого, судалгааг явуулна:

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

а/ хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам;

/Энэ дэд заалтад 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

б/ салбар хоорондын тэнцэл, нөөц ашиглалтын хүснэгтийг 5 жил тутам;

в/ мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд;

/Энэ дэд заалтыг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

г/ өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг улирал тутам;

/Энэ дэд заалтыг 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

д/ /Энэ дэд заалтыг 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

е/ нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам;

/Энэ дэд заалтыг 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ё/ хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам;

ж/ /Энэ дэд заалтыг 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

з/ аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жил тутам;

и/ хашаа, худаг, тэжээлийн тооллогыг 3 жил тутам;

к/ цаг ашиглалтын түүвэр судалгааг 4 жил тутам улирлаар.

л/ хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллого, судалгааг 5 жил тутам.

/Энэ дэд заалтыг 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

м/гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг гурван жил тутам.

/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

н/судалгаа хөгжүүлэлтийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын судалгааг гурван жил тутам.
/Энэ дэд заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Зайлшгүй шаардлагаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг өөрчлөх, энэ хуульд зааснаас өөр тооллого, судалгаа явуулах асуудлыг Засгийн газар, эсхүл Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Тооллого, судалгааны зардлыг Үндэсний статистикийн хорооны тухайн жилийн төсөвт тусгана.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Үндэсний статистикийн хороо нь тухайн жилд хийгдэх тооллого, түүвэр судалгааг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн "а"-д зааснаас бусад хэсэгт заасан тооллого явуулах хугацааны товыг Засгийн газар, түүвэр болон иж бүрэн судалгааныхыг Үндэсний статистикийн хороо тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Хүн ам, орон сууцны улсын тооллого явуулахтай холбоотой харилцааг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тооллогын товыг өөрчлөн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хүн ам,орон сууцны улсын тооллого явуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хөдөө аж ахуйн ээлжит тооллого явуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Хүн ам, орон сууцны улсын тооллого явуулах хугацааг зөвшөөрөх тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 12Хураах
  1. Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогын товыг өөрчлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хөдөө аж ахуйн ээлжит тооллого явуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Хүн ам, орон сууцны завсрын тооллого явуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.