Jury

Дөрөвдүгээр бүлэг. Бусад асуудал

Сонгуулийн төв байгууллагын тухай хууль 14 дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн зөвлөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-01-12
Мөрдөж эхэлсэн
2006-02-17
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Хороо сонгуулийн үеэр дэргэдээ хараат бус хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөл байгуулж ажиллуулна.

14.2.Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвлэл, мэдээллийн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл болон сонгуульд оролцож буй нам, эвслийн тэгш төлөөллөөс бүрдсэн байна.

14.3.Хэвлэл мэдээллийн зөвлөл нь нам, эвсэл, нэр дэвшигчийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдалд хяналт тавих бөгөөд энэ асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигч, хуулийн этгээд, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан үзэж, санал дүгнэлт гаргаж Хороонд танилцуулна.

14.4.Хэвлэл мэдээллийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Хороо тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.