Jury

Дөрөвдүгээр бүлэг. Бусад асуудал

Сонгуулийн төв байгууллагын тухай хууль 12 дугаар зүйл. Хорооны ажлын зохион байгуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-01-12
Мөрдөж эхэлсэн
2006-02-17
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.

12.2.Хорооны хуралдаанд нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хүчинтэйд тооцогдох бөгөөд хуралдааны дэгийг Хороо батална.

12.3.Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, Хорооны нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд түүнд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

12.4.Хорооны даргыг түр эзгүйд түүний даалгаснаар Хорооны аль нэг гишүүн орлоно.

12.5.Хорооны дүрэмд заасны дагуу орон тооны бус гишүүдэд зохих хөлс, урамшуулал олгоно.

12.6.Сонгуулийн баримт бичиг бүртгэлтэй байх бөгөөд түүнийг бүртгэх журмыг Хороо тогтооно.

12.7.Хороо хуваарилагдсан төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг бэлтгэн явуулахтай холбоотой ажил гүйцэтгүүлэх зорилгоор хувь хүн, хуулийн этгээдтэй иргэний эрх зүйн гэрээ байгуулан ажиллаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Цагдаагийн ерөнхий газрын даргын

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Тогтоолд өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.