1.1.Энэ хуулийн зорилт нь сонгуулийн төв байгууллагын эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Сонгуулийн төв байгууллагын тухай хууль
Сонгуулийн төв байгууллагын тухай хууль нь 2006-01-12-нд батлагдсан, 15 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-07-07.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2006-01-12
- Мөрдөж эхэлсэн
- 2006-02-17
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
Агуулга
15 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах
3 зүйлГуравдугаар бүлэг Хороо, түүний гишүүний бүрэн эрх, баталгаа
5 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Сонгуулийн төв байгууллагын тухай хууль тогтоомж
2.1.Сонгуулийн төв байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3 дугаар зүйл. Сонгуулийн төв байгууллагын эрх зүйн байдал
3.1.Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо мөн.
3.2.Сонгуулийн ерөнхий хороо /цаашид "Хороо" гэх/ нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн.
3.3.Хороо нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.4.Хороо үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулна.
3.5.Хороо нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг баримтална.
3.6.Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд түүний төсвийг Улсын Их Хурал батална.
3.7.Хороо тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
3.8.Хороо, түүний гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.