Jury

Хоёрдугаар бүлэг. Эрүүлжүүлэх байр, түүний ажилтны эрх, үүрэг, эрүүлжүүлэх байрны нөхцөл, журам

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль 14 дүгээр зүйл. Эрүүлжүүлэх байрны санхүүжилт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-11-07
Мөрдөж эхэлсэн
2003-11-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Аймаг, нийслэл дэх эрүүлжүүлэх байрны зардлын санхүүжилт нь улс, орон нутгийн төсөв, эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

14.2.Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журмыг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

14.3.Эрүүлжүүлэх үйлчилгээний төлбөрийг цагдаагийн байгууллагын төсөвт төвлөрүүлэн, Төсвийн тухай хуулийн 47.1.5-д заасны дагуу албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаанд зориулан зарцуулна.

/Энэ хэсгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Сангийн сайдын хамтарсан тушаалLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.