НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль нь 2003-11-07-нд батлагдсан, 19 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-11-11.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн хэв журам хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
2.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд" гэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг;
3.1.2."албадан эрүүлжүүлэх" гэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг нь сэргээх үйл ажиллагааг;
3.1.3."эрүүлжүүлэх байр" гэж албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай байрыг;
3.1.4."хамгаалах хүн" гэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн болон уг этгээдийг таньдаг бөгөөд түүнийг харгалзан хамгаалж авч явах боломжтой, насанд хүрсэн этгээдийг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.