Jury

Хоёрдугаар бүлэг. Эрүүлжүүлэх байр, түүний ажилтны эрх, үүрэг, эрүүлжүүлэх байрны нөхцөл, журам

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль 9 дүгээр зүйл. Эрүүлжүүлэх байрны нөхцөл, үйлчилгээ үзүүлэх журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-11-07
Мөрдөж эхэлсэн
2003-11-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх журам, зайлшгүй шаардлагатай эм, тариа, эмнэлгийн багаж хэрэгслийн жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, стандартаар батлуулна.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.2.Үйлчлүүлэгч этгээдийг насанд хүрсэн болон насанд хүрээгүй, эрэгтэй, эмэгтэйгээр нь тус тусад нь байлгана.

9.3.Үйлчлүүлэгч этгээдэд эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон хөтөлсөн баримт бичгийг нэгтгэн архивын нэгж үүсгэн хадгална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.