Jury

Гуравдугаар бүлэг. Хорооны бүрэлдэхүүн, ажлын алба

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 18 дугаар зүйл. Хорооны ажлын алба

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-11-17
Мөрдөж эхэлсэн
2005-11-17
Эх сурвалжаас татсан
2026-11-02

18.1.Хороо өөрийн гишүүдэд үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, үйлчлүүлэгчдийг мэдээллээр хангах чиг үүрэг бүхий ажлын албатай байна.

18.2.Ажлын албаны үйл ажиллагааг Хорооны дүрмээр зохицуулна.

18.3.Ажлын албаны дарга нь Хорооны ерөнхий менежер байх бөгөөд Хорооны ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, Хорооноос өгсөн үүргийн биелэлтийг хангана.

18.4.Ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал төрийн захиргааны албан тушаалд хамаарна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.