Jury

Гуравдугаар бүлэг. Хорооны бүрэлдэхүүн, ажлын алба

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 16 дугаар зүйл. Хорооны даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-11-17
Мөрдөж эхэлсэн
2005-11-17
Эх сурвалжаас татсан
2026-11-02

16.1.Хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.Хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

16.1.2.Хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд Хорооны байр суурийг илэрхийлэх;

16.1.3.Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;

16.1.4.Хорооны гишүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

16.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

16.2.Хорооны даргын түр эзгүйд түүний үүргийг Хорооны даргын томилсон гишүүн гүйцэтгэнэ.

16.3.Хорооны дарга нас барсан, эсхүл түүнийг энэ хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөлсөн, огцруулсан бол түүний үүргийг шинэ даргыг сонгох хүртэл санхүүгийн салбарт хамгийн олон жил ажилласан орон тооны гишүүн гүйцэтгэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Санхүүгийн зохицуулах хорооны даргын

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зээл, зээлийн үйл ажиллагаанд баримтлах шаардлагыг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Заавар, дансны жагсаалт, аргачлал болон маягт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.