Jury

Гуравдугаар бүлэг. Газрын кадастрын харилцаа

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль 10¹ дүгээр зүйл. Зөвшөөрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-12-16
Мөрдөж эхэлсэн
2000-01-13
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

10¹.1.Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

10¹.2.Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг нөхцөл, шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

10¹.2.1.газрын кадастрын бакалавр, эсхүл түүнээс дээш зэрэгтэй хоёроос доошгүй, газар зохион байгуулагчийн бакалавр, эсхүл түүнээс дээш зэрэгтэй нэгээс доошгүй ажилтантай байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

10¹.2.2.газрын кадастрын нэг ажилтан нь лэнд менежер программ хангамжийн сургалтад хамрагдсан байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

10¹.3.Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 10¹.2-т заасан шаардлагыг хангасан баримт бичгийг бүрдүүлэн зөвшөөрлийн цахим системээр дамжуулан хүсэлт гаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

10¹.4.Зөвшөөрөл олгогдсон, сунгагдсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хугацааны дотор гэрчилгээг олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

10¹.5.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрөл олгох эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гэрээний үндсэн дээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.7-д заасан хуулийн этгээдэдшилжүүлэн гүйцэтгүүлж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.