Jury

Гуравдугаар бүлэг. Газрын кадастрын харилцаа

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль 10 дугаар зүйл. Газрын кадастр эрхлэх байгууллага, түүний чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-12-16
Мөрдөж эхэлсэн
2000-01-13
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.2.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.2.1.газрын кадастрыг удирдах, зохион байгуулах;

10.2.2.газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах;

10.2.3.газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагад, зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.2.4.газрын кадастрын зураг захиалах, хүлээн авах;

10.2.5.газрын кадастрын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох журам, заавар, аргачлалыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

10.2.6.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх;

10.2.7.газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангилалд орж байгаа өөрчлөлт, хөдөлгөөний талаархи тайланг Засгийн газарт жил бүр гаргаж, энэ талаархи мэдээллээр нийтэд үйлчлэх;

10.2.8.бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;
/Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.2.9.газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих;
/Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.2.10.хуульд заасан бусад чиг үүрэг.
/Энэ заалтын дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.