Jury

Гуравдугаар бүлэг. Газрын кадастрын харилцаа

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль 11 дүгээр зүйл. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-12-16
Мөрдөж эхэлсэн
2000-01-13
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Газрыг эзэмшил, эсхүл ашиглалтад олгосноос үл хамааруулан газрын тоо бүртгэлийг нэгдмэл сангийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр хөтлөж, газрын мэдээллийн улсын санд оруулна.

11.2.Газрын тоо бүртгэлд газрын үндсэн ангиллын газрын хэмжээ, түүний төлөв байдал, чанар, өөрчлөлтийг тусгана.

11.3.Газрын тоо бүртгэлд хамаарах үзүүлэлт, түүнийг хөтлөх журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.