Jury

Гуравдугаар бүлэг. Хэргийн оролцогч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 25 дугаар зүйл. Хэргийн оролцогчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

25.1.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрх эдэлнэ:

25.1.1.эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх;

25.1.2.хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох;

25.1.3.гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;

25.1.4.энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах;

/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.1.5.шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих;

25.1.6.шүүхийн шийдвэрт гомдол гаргах;
/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.1.7.нэхэмжлэлийн бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах;

/Энэ заалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

25.1.8.хуульд заасан бусад эрх.

/Энэ заалтын дугаарт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.2.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:

25.2.1.шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах;

25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;

25.2.3.шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;

25.2.4.шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх;

25.2.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих;

25.2.6.шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх.

/Энэ заалтад 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх /хойшид ихшхш гэх/ тухай хууль болон прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    Заалт1

  3. Прокурорын тухай хууль

    Заалт20.3

  4. Давж заалдах шатны шүүх хуралдаан, иргэний хэргийг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн ажиллагааны онцлог

    ЗаалтЭх бичвэр

  5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай

    Заалт3.2

  6. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 9Хураах
  1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт55.2

  3. Прокурорын байгууллагын тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт16.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.