Jury

Гуравдугаар бүлэг. Хэргийн оролцогч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 33 дугаар зүйл. Иргэнийг хуульд зааснаар төлөөлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

33.1.Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.

33.2.Сураггүй алга болсонд тооцогдсон хүн оролцвол зохих байсан хэрэгт эд хөрөнгийг нь эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.

33.3.Нас барсан буюу нас барсан гэж зарлагдсан хүний өв залгамжлагч оролцвол зохих байсан хэрэгт өв залгамжлагч нь уг өвийг хүлээж аваагүй байвал өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.

33.4.Энэ хуулийн 33.1-д заасан хүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн сонгон авсан төлөөлөгчийг оролцуулж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх зарим асуудлын тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.