Jury

Гуравдугаар бүлэг. Хэргийн оролцогч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 32 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг төлөөлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

32.1.Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно.

32.2.Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна.

32.3.Иргэний эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай, түүнчлэн сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг Иргэний хуульд заасан төлөөлөгч нь бүрэн төлөөлнө.

32.4.Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.5.Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 4 дэх заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуу

    Заалт2Эх бичвэр

  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх зарим асуудлын тухай

    Заалт1Эх бичвэр

  3. Үндсэн хуулийн цэцийн 2004 оны 2/01 дүгээр дүгнэлтийн тухай

    Заалт2

  4. Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.