Jury

Арван дөрөвдүгээр^1бүлэг. Арбитрын ажиллагаанд шүүх оролцох

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 160¹ дүгээр зүйл. Арбитрын ажиллагаанд шүүх оролцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

160¹.1.Арбитрын хэлэлцээрийн аль нэг тал, эсхүл арбитр нь энэ хуулийн 160²-т зааснаас бусад Арбитрын тухай хуульд заасан өргөдөл, хүсэлтээ мөн хуульд заасан харьяаллын шүүхэд ирүүлнэ.

160¹.2.Энэ хуулийн 160¹.1-д заасан өргөдөл, хүсэлтэд арбитрын хэлэлцээрийн талуудын нэр, хаяг, арбитрын ажиллагааны харьяалал, маргаан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа буюу явуулсан арбитр, нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэхийг хүсч байгаа ажиллагааг явуулах үндэслэл, шаардлагын талаар тусгана.

160¹.3.Шүүх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шүүх шийдвэртээ хүсэлтийг хангасан болон хангахаас татгалзсан үндэслэлийг заана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.