Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Арбитрын тухай хууль

Арбитрын тухай хууль нь 2017-01-26-нд батлагдсан, 52 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-12.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-01-26
Мөрдөж эхэлсэн
2017-02-27
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-17
Албан ёсны нэр
АРБИТРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

Агуулга

52 зүйл

Долдугаар бүлэг арбитрын үндсэн шийдвэрийн талаар өргөдөл гаргах

1 зүйл
  1. 47 дугаар зүйлАрбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдөл гаргах

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

2.1.Арбитрын ажиллагааны харьяалал нь Монгол Улс бол энэ хууль үйлчилнэ.

2.2.Арбитрын ажиллагааны харьяалал нь Монгол Улсаас өөр улс, эсхүл тодорхойлогдоогүй байсан ч арбитрын ажиллагаанд энэ хуулийн 10, 11, 27, 28, 29, 39, 48, 49 дүгээр зүйл үйлчилнэ.

3 дугаар зүйл. Арбитрын ажиллагаа

3.1.Арбитрын ажиллагаа гэдэгт байнгын, эсхүл түр арбитраас явуулж байгаа арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагааг ойлгоно.

3.2.Олон улсын арбитрын ажиллагаанд дараахь арбитрын ажиллагаа хамаарна:

3.2.1.арбитрын хэлэлцээр байгуулах үед уг хэлэлцээрийн талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;

3.2.2.арбитрын хэлэлцээрт заасан, эсхүл түүнд тодорхойлсон арбитрын ажиллагааны харьяалал нь талуудын үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;

3.2.3.арилжааны харилцаанаас үүсэх үүргийн ихэнхийг гүйцэтгэх газар, эсхүл маргааны зүйлтэй илүү холбоотой газар нь талуудын үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;

3.2.4.арбитрын хэлэлцээрээс үүсэх харилцаа нэгээс олон улсад хамаарна гэдгийг талууд тодорхой тохиролцсон тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа.

3.3.Энэ хуулийн 3.2-т заасныг тодорхойлохдоо:

3.3.1.аль нэг тал үйл ажиллагаагаа хэд хэдэн газар явуулдаг бол арбитрын хэлэлцээрт илүү холбоотойг нь үйл ажиллагаа явуулж байгаа газар гэж үзнэ;

3.3.2.аль нэг тал үйл ажиллагаа явуулдаг газаргүй бол түүний байнгын оршин байгаа газрыг үйл ажиллагаа явуулж байгаа газар гэж үзнэ.

3.4.Дотоодын арбитрын ажиллагаа гэж олон улсын арбитрын ажиллагаанаас бусад арбитрын ажиллагааг ойлгоно.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.