160⁴.1.Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэж арбитрын үндсэн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгох тухай тогтоол гаргана.
160⁴.2.Энэ хуулийн 160⁴.1-д заасан тогтоолд хуульд зааснаас гадна доор дурдсан зүйлийг тусгана:
160⁴.2.1.маргаж байгаа шийдвэрийн тухай мэдээлэл, түүнийг гаргасан газар;
160⁴.2.2.маргаж байгаа шийдвэрийг гаргасан арбитрч буюу арбитрын бүрэлдэхүүн;
160⁴.2.3.арбитрын хэлэлцээрийн талуудын нэр;
160⁴.2.4.арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийн агуулга;
160⁴.2.5.шүүхээс гаргаж байгаа шийдвэрийн үндэслэл;
160⁴.2.6.арбитрын үндсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгосон тухай заалт.
160⁴.3.Энэ зүйлд заасан тогтоол эцсийн шийдвэр байна.