132¹.1.Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэргийг энэ бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.
132¹.2.Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлана.
132¹.3.Нэхэмжлэгч ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой нэхэмжлэл гаргахдаа энэ хуулийн 57.1-д заасан тэмдэгтийн хураамжаас гадна дуудлага худалдааны анхны үнийн 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шүүхийн мэдэлд шилжүүлж, тусгай дансанд байршуулна.
132¹.4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд энэ хуулийн 132¹.3-т заасан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгоно. Хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй бол мөнгөн хөрөнгийг улсын орлого болгоно.
132¹.5.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гаргана.
132¹.6.Шүүгч энэ хуулийн 132¹.5-д заасан захирамж гаргасан бол захирамжийн хувийг нэхэмжлэгчид хүргүүлнэ. Уг захирамжийг үндэслэн ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаа тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэж дуустал түдгэлзэнэ.
132¹.7.Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх ба энэхүү хугацааг сунгахгүй.