Jury

Арван хоёрдугаар бүлэг^1. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 132² дугаар зүйл. Ипотекийн зүйлийг албадан чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

132².1.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулсан боловч зээлдэгч түүнийг чөлөөлөхөөс татгалзвал албадан чөлөөлүүлэх тухай үүрэг гүйцэтгүүлэгч шүүхэд хүсэлт гаргана.

132².2.Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 132².1-д заасан хүсэлтийг гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгээ нотлох бусад баримтыг шүүхэд гаргаж өгнө.

132².3.Шүүх ипотекийн зүйлийг албадан чөлөөлөх тухай шийдвэрийг 3 хоногийн дотор гаргах ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба шийдвэрийг биелүүлнэ.

/Дээрх "АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ¹"-ийг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн, 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.