Jury

Дөрөвдүгээр дэд бүлэг. Улсын бүртгэл

Иргэний хууль 185 дугаар зүйл. Улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

185.1.Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.

185.2.Энэ хуулийн 185.1-д заасан тэмдэглэлийг ирээдүйд бий болох буюу болзол тавьсан шаардлагыг хангахын тулд хийж болно.

185.3.Урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох буюу хохироохгүй бол түүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.

185.4.Урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ.

185.5.Урьдчилсан тэмдэглэл хийлгэснээр удаан хугацааны турш эд хөрөнгөө ашиглах боломжийг алдахаар байвал эд хөрөнгийн эзэмшигч нь тэмдэглэл хийлгэсэн этгээдээс урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгуулахыг шаардах эрхтэй.

185.6.Урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн хувьд ямар нэгэн эрх олж авсан нь хүчин төгөлдөр бус байвал тухайн этгээд урьдчилсан тэмдэглэлээр хангагдах шаардлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүртгэл хийлгэх зөвшөөрөл олгохыг эд хөрөнгө эзэмшигчээс шаардах эрхтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль

    Заалт12.229.1.231.732.2.2

  2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт22.1.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.