Jury

Дөрөвдүгээр дэд бүлэг. Улсын бүртгэл

Иргэний хууль 184 дүгээр зүйл. Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

184.1.Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно.

184.2.Дарааллаа солилцож байгаа талуудын зөвшөөрлийн үндсэн дээр дарааллыг хожим өөрчилж болох бөгөөд улсын бүртгэлд уг өөрчлөлтийг бүртгүүлнэ.

184.3.Ямар нэгэн эрхийг бүртгүүлэхийн тулд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь аль нэгэн эрхийг нөгөө эрхийн өмнө бүртгүүлэх болзол тавьж болох бөгөөд энэхүү болзлыг улсын бүртгэлд тэмдэглүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төв банк /монголын банкны/-ны тухай хууль, банкны тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.