Jury

Хоёрдугаар бүлэг. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа

Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль 7 дугаар зүйл. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-01-20
Мөрдөж эхэлсэн
2000-02-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдлийг эрх бүхий байгууллагад гаргах бөгөөд өргөдөлд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд зааснаас гадна энэ хуулийн 6.1-д заасныг нотлох баримт, харуул хамгаалалтад ажиллах албан хаагч тус бүрийн тодорхойлолт, тэдгээрийн эрүүл мэндийн магадалгааг хавсаргана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан баримт бичиг эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.3.Эрх бүхий байгууллага зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.4.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.4.1.энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.4.2.энэ хуульд заасан шаардлага хангасан наймаас доошгүй 65 хүртэлх насны харуул хамгаалалтын алба хаагчтай байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.4.3.хуулийн этгээд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.5.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгуулахыг хүссэн хуулийн этгээд дараах шаардлага хангасан байна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.5.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.5.2.холбоо, дохиолол, техник, хэрэгсэлтэй байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.5.3.харуул хамгаалалтын алба хаагч тус бүрийн энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан сургалтад хамрагдсан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.5.4.харуул хамгаалалтын алба хаагч тус бүрийн эрүүл мэндийн дүгнэлттэй байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.5.5.харуул хамгаалалтын алба хаагч нь ял шийтгэлгүй байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.6.Энэ зүйлийн 7.4, 7.5-д заасан баримт бичиг нь эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.