Jury

Хоёрдугаар бүлэг. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа

Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль 10 дугаар зүйл. Харуул хамгаалалтын алба хаагчийн сургалтын агуулга, төлөвлөгөө

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-01-20
Мөрдөж эхэлсэн
2000-02-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх асуудлыг цагдаагийн төв байгууллага хариуцна.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан сургалтын агуулга, төлөвлөгөө болон сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих журмыг хууль зүйн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.3.Хуулийн этгээд өөрийн зардлаар энэ хуулийн 10.1-д заасан сургалтад сонирхогч хүнээ суралцуулж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.