Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль

Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль нь 2000-01-20-нд батлагдсан, 23 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-01-20
Мөрдөж эхэлсэн
2000-02-08
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

Агуулга

23 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гэрээт харуул хамгаалалт /цаашид "харуул хамгаалалт" гэх/-ын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Харуул хамгаалалтын тухай хууль тогтоомж

2.1.Харуул хамгаалалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.харуул хамгаалалт гэж харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үйл ажиллагааг;

3.1.2.объект гэж харуул хамгаалалтад авсан барилга байгууламж, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, газар нутгийг;

3.1.3.үйлчлүүлэгч гэж гэрээний үндсэн дээр харуул хамгаалалт хийлгэж байгаа хуулийн этгээд, хувь хүнийг;

3.1.4.харуул хамгаалалтын алба хаагч гэж харуул хамгаалалтын байгууллагад харуул хамгаалалттай холбоотой тодорхой үүрэг гүйцэтгэж буй этгээдийг;

3.1.5.“харуул хамгаалалтын байгууллага” гэж Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль болон энэ хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авч, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.