Jury

Гуравдугаар бүлэг. Харуул хамгаалалтын байгууллага, алба хаагч болон үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль 13 дугаар зүйл. Харуул хамгаалалтын байгууллагын үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-01-20
Мөрдөж эхэлсэн
2000-02-08
Эх сурвалжаас татсан
2026-10-22

13.1.Харуул хамгаалалтын байгууллага дараахь үүрэгтэй:

13.1.1.харуул хамгаалалтын алба хаагчийг дүрэмт хувцас, ялгах тэмдэг, бусад хэрэгслээр хангах, хууль зүйн болон холбогдох сургалтад хамруулах;

13.1.2.тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг байгууллагынхаа хэмжээнд дагаж мөрдүүлэх;

13.1.3.харуул хамгаалалтын алба хаагчаар 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол, ажлын туршлагатай, холбогдох сургалтад хамрагдсан, ял шийтгэлгүй хүнийг ажиллуулах;

13.1.4.үйл ажиллагаатай нь холбогдуулан цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх;

13.1.5.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад үүрэг.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.