18.1.Улсын нисэхийн аюулгүй байдлын хяналт улсын агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлын болон нислэгийн үйл ажиллагааны хяналтаас бүрдэнэ.
18.2.Улсын нисэхийн үйл ажиллагааг хариуцсан бүтцийн нэгжийн улсын хяналтын байцаагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
18.2.1.эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэх;
18.2.2.албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой албан шаардлага, зөвлөмж, дүгнэлт гаргах, хэвлэмэл хуудас хэрэглэх;
18.2.3.хяналт шалгалт хийх зорилгоор улсын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой объект, барилга байгууламжид саадгүй нэвтрэх;
18.2.4.улсын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн хувийг шаардан гаргуулах;
18.2.5.шаардлагатай тохиолдолд улсын агаарын хөлгийг саатуулах;
18.2.6.холбогдох этгээдийн улсын нисэхийн баримт бичгийг түр хураах.
18.3.Цэргийн зориулалттай нисгэгчгүй нисэх хэрэгслийг энэ хуулийн 11.1.11-д заасан шаардлага хангаагүй тохиолдолд ашиглахыг хориглоно.