19.1.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын нисэхийн аюулгүйн хамгаалалтыг хангах чиглэлээр зорчигчийн бие, ачаа тээшинд агаарын хөлгийг эзэмшигч болон мэргэжлийн байгууллага холбогдох дүрмийн дагуу үзлэг, шалгалт хийнэ.
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан үзлэг, шалгалт хийлгэхээс татгалзсан зорчигчийг тээвэрлэхийг хориглох ба шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
19.3.Улсын агаарын хөлгөөр онцгой үүргийн нислэг үйлдэх үед аюулгүйн хамгаалалтыг хангах зорилгоор нисэх багийн бүрэлдэхүүнд хамгаалалтын ажилтныг ажиллуулж болно.
19.4.Улсын нисэхийн үйл ажиллагаанд ашиглах мэдээллийн технологи, навигаци, хяналт, нислэгийн удирдлагын систем нь кибер аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна.