Jury

Хоёрдугаар бүлэг. Цусны донорын үйл ажиллагааны удирдлага, бүтэц, зохион байгуулалт

Цусны донорын тухай хууль 12 дугаар зүйл. Цусны донорын үйл ажиллагаанд оролцох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Цусны донорын үйл ажиллагаанд оролцох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дараах үүрэг хүлээнэ:

12.1.1.цусны донорын үйлсийг сурталчлах, донор элсүүлэх үйл ажиллагааг дэмжих;

12.1.2.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн донорт Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан олговор олгох;

12.1.3.Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тусгай албан хаагч цусны донорыг цусаа өгсөн өдөр энэ хуулийн 10.2.7-д заасан тодорхойлолтыг үндэслэн харуул, манаа, тусгай бэлтгэл сургуулилтаас чөлөөлөх;

12.1.4.цусны донорын үйл ажиллагааны талаар нийгэмд чиглэсэн ашгийн бус сурталчилгаа явуулах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.