Jury

Хоёрдугаар бүлэг. Цусны донорын үйл ажиллагааны удирдлага, бүтэц, зохион байгуулалт

Цусны донорын тухай хууль 7 дугаар зүйл. Цусны донорын үйл ажиллагааны талаарх Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-05-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Цусны донорын үйл ажиллагааны талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, чанар, аюулгүй байдлын талаар баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

7.1.2.Засгийн газар хоорондын болон олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

7.1.3.цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, түүнтэй холбогдон гарах санхүүжилтийг шийдвэрлэх;

7.1.4.гамшгийн болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах;

7.1.5."Цусны хүндэт донор" цол тэмдгээр шагнах;

7.1.6.цус сэлбэлт судлалын салбарт ажиллагсдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;

7.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.