Jury

Хоёрдугаар бүлэг. Гэр бүлийн хэрэг

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 7 дугаар зүйл. Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Гэр бүлийн хэргийг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, сум, сум дундын шүүх, хуульд заасан бол дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

7.2.Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, хуульд заасан бол дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн гэр бүлийн хэргийг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

7.3.Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

7.4.Улсын дээд шүүх гэр бүлийн хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.