1.1.Энэ хуулийн зорилт нь мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуурын зөвшөөрөл, бүртгэл, үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, хангамж, хэрэглээ, хяналттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль
Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль нь 2024-06-05-нд батлагдсан, 24 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-06-05
- Мөрдөж эхэлсэн
- 2024-10-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- МАЛ, АМЬТНЫ ЭМ, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН ТУХАЙ
Агуулга
24 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн бүртгэл, баталгаажуулалт
5 зүйл- 5 дугаар зүйлМал, амьтны эмийн зөвлөл болон фармакопейн хороо
- 6 дугаар зүйлЭм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийг бүртгэх
- 7 дугаар зүйлЭм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн чанарын баталгаажуулалт
- 8 дугаар зүйлЭм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн хаяглалт, түүнд тавих шаардлага
- 9 дүгээр зүйлЭм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуурын судалгаа, шинжилгээ
Гуравдугаар бүлэг Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын худалдаа, хангамж, зөвшөөрөл
8 зүйл- 10 дугаар зүйлЭм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын хангамжийн байгууллага
- 11 дүгээр зүйлЭм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын үйлдвэр
- 12 дугаар зүйлЭм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын ханган нийлүүлэх байгууллага
- 13 дугаар зүйлЭмийн сан
- 14 дүгээр зүйлМалчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч хүн, хуулийн этгээдэд хориглох зүйл
- 15 дугаар зүйлЭм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурыг улсын хилээр нэвтрүүлэх
- 16 дугаар зүйлМал, амьтныг мэдээ алдуулах, өвдөлт намдаах, тайвшруулах эмийн зохицуулалт
- 17 дугаар зүйлЭм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн зөвшөөрөл олгох
Дөрөвдүгээр бүлэг Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн зохистой хэрэглээ
3 зүйлТавдугаар бүлэг Төрийн хяналт шалгалт
1 зүйлЗургадугаар бүлэг Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын зар сурталчилгаа
1 зүйлДолдугаар бүлэг Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн хууль тогтоомж
2.1.Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, болон энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн талаар баримтлах зарчим
3.1.Мал, амьтны эм /цаашид "эм" гэх/, тэжээлийн нэмэлтийн талаар дараах зарчмыг баримтална:
3.1.1.эмийн салбарын ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, эмийн зохицуулалтын цогц тогтолцоог бэхжүүлэх;
3.1.2.эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй, тогтвортой хангах;
3.1.3.эмийн салбарын үйл ажиллагааг судалгаа, нотолгоонд тулгуурлан явуулж, хөгжлийн чиг хандлагыг оновчтой тодорхойлох;
3.1.4.эмийн салбарыг мэргэшсэн, ур чадвартай хүний нөөцөөр тогтвортой хангах;
3.1.5.эм хангамжийн байгууллагад зохистой дадлыг нэвтрүүлэх;
3.1.6.эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.