Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль 3 дугаар зүйл. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн талаар баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2024-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

3.1.Мал, амьтны эм /цаашид "эм" гэх/, тэжээлийн нэмэлтийн талаар дараах зарчмыг баримтална:

3.1.1.эмийн салбарын ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, эмийн зохицуулалтын цогц тогтолцоог бэхжүүлэх;

3.1.2.эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй, тогтвортой хангах;

3.1.3.эмийн салбарын үйл ажиллагааг судалгаа, нотолгоонд тулгуурлан явуулж, хөгжлийн чиг хандлагыг оновчтой тодорхойлох;

3.1.4.эмийн салбарыг мэргэшсэн, ур чадвартай хүний нөөцөөр тогтвортой хангах;

3.1.5.эм хангамжийн байгууллагад зохистой дадлыг нэвтрүүлэх;

3.1.6.эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.