Jury

Гуравдугаар бүлэг. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын худалдаа, хангамж, зөвшөөрөл

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль 11 дүгээр зүйл. Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын үйлдвэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2024-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын үйлдвэр /цаашид "үйлдвэр" гэх/ гэж зориулалтын түүхий эд ашиглан стандарт, технологийн дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ойлгоно.

11.2.Үйлдвэр нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

11.2.1.үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрлэлийн технологитой байх;

11.2.2.ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмжөөр хангагдсан байх;

11.2.3.үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан байх;

11.2.4.эмийн түүхий эдийг бүртгэлд бүртгүүлсэн байх;

11.2.5.бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцах чанарын хяналтын тогтолцоотой байх;

11.2.6.бүтээгдэхүүний цуврал бүрд хөндлөнгийн чанарын баталгаа гаргуулдаг байх;

11.2.7.бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго нь стандартын шаардлага хангасан байх.

11.3.Үйлдвэрт дараах үйл ажиллагааг хориглоно:

11.3.1.бүртгэлд бүртгэгдээгүй эмийн түүхий эд хэрэглэх;

11.3.2.чанарын шаардлага хангаагүй түүхий эдээр үйлдвэрлэл явуулах;

11.3.3.бүтээгдэхүүнийг эмийн бус бүтээгдэхүүнтэй нэг байр, шугам, дамжлагаар үйлдвэрлэх;

11.3.4.хуурамч, стандартын бус бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

11.3.5.мал эмнэлгийн байгууллагыг бүтээгдэхүүн худалдаалсан үр дүнгээр урамшуулах буюу түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулах.

11.4.Энэ хуулийн 10.2.1, 10.2.2-т заасан хуулийн этгээд нь хэрэглэгчийн захиалгын дагуу чанарын баталгаатай биобэлдмэлийг мал эмнэлгийн байгууллагын хяналтын доор зах зээлд нийлүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.